Анхаагийн блогт тавтай морил

Амьдрах эрх чөлөө гэдэг хязгааргүй баялаг

Хэр тайван байгаагаа шалга

2008-06-13 04:39

Эдгээр зургуудыг японы сэтгэцийн эмч Акиошиш Китаока зохиожээ. Японы сэтгэцийн эмчийн нотлож байгаагаар бол сайтар амарсан, тайван байгаа хүний хувьд эдгээр зураг нь огт хөдөлгөөнгүй шахам байх ёстой ажээ.

Харин зураг нь нэлээд идэвхтэй хөдөлж харагдаж байгаа бол хүн ядарч, стресст орж эхэлж байгаагын шинж.

Харин зураг нь бүр ч илүү хурдтай хөдөлж харагдаж байгаа бүр ч хүнд стресс орсны шинж тэмдэг тул сайтар амарч, алжаалаа тайлах цаг болжээ гэсэн үг.

Ажлын өдрийн эхэнд болон ажил дуусах үед харж хэр хөдөлгөөнтэй байгааг нь харьцуулаад нэг үзээрэй.


Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (273) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй

Сагсчид

2008-04-26 02:45
Тайлбаргүй
 






Ангилал : Зураг | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (330) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эхлэл үү, төгсгөл үү?

2008-04-25 08:36



    Энэхүү өгүүллэгийг Антони Мело бичжээ. Аливаа юмыг харж, сурж, мэдэж, сонсож дадсанаасаа өөр талаас нь авч үзэх гэдэг нь юу болохыг ойлгоход дөхөм болохоор сонирхолтой өгүүллэг.
Ангилал : Уран зохиол, Яруу найраг | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (289) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Happy Funny 's Day

2008-04-02 03:48
Архичин эр тоть хоёр
нэг архи уудаг эр тотьтойгоо амьдардаг байж л дээ. өглөө болгон шартдаг болохоор мань эр дандаа зуун грамм архи үлдээдэг байж л дээ.тэгсэн нэг өглөө зуун грамм нь байдаггүй тоть нь аваад хөнтөрж орхисон байж гэнэ. тэгэхээр нь мань эр тотиндоо дахиад уусан байвал даа чамайг тэр ханан дээр байгаа исүс шиг цовдолоно шүү
гэж тэгсэн тоть нь толгой дохиж л дээ. маргааш өдөр нь бас л зуун грамм нь байдаггүй мань эр уурлаад тоть оо барьж аваад ханан дээр исүсийн хажууд цовдолоод орхиж л дээ.тэгсэн тоть нь хажуу тийшээ исүс рүү харсанаа яасан хө чи бас архи хулгай хийж уугаа юу гэжээ
2 чукча
2 чукча өндөг шарж байв.Нэг нь гараад ирэх хооронд нөгөөх нь цоолоод сорчихжээ.Нөгөө чукча нь гаднаас орж ирээд өндгөө идэх гэсэн чинь байдаггүй.Уурласандаа тахиагаа "ингээд чи оборт хийлгэж бай"гээд алчихжээ.
дайн
Нэг чукча дайнд харуул хийж байна гэнэ. Тэгээд нэг холоос ирж яваа хүнийг “зогс! Манайх уу? Дайсан уу? Нууц үгээ хэл?” гэсэнд цаад хүн нь “онгоц” гэв. Чукча “манай хүн байна орж болно гэв” дараа нь бас нэг хүн ирж явааг хараад “зогс! Манайх уу? Дайсан уу? Нууц үгээ хэл?” гэсэнд цаад хүн нь “Онгоц” гэж гэнэ. Чукча “За за манай хүн байна. Орж болно” гэв. Дараа нь дахин нэг хүн ирж явна гэнэ. “Зогс! Манайх уу? Дайсануу? Нууц үгээ хэл?” гэсэнд цаад хүн нь “Танк” гэж гэнэ. Чукча “Бишээ, онгоц байхгүй юу, за за ор ор” гэж гэнэ.

Ангилал : Онигоо | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (306) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Орчин үеийн зүйр үг

2008-03-28 03:08

Ханилж яваад нөхрөө
Зажилж яваад бохио.

Залхуугийн гэрт түлээгүй
Завхайгийн халаасанд бэлгэвчгүй

Ээждээ эрд гарахыг заах
Энхбаярт авилга авахыг заах.

Хуурсаар хуурсаар худалч
Xулхидсаар хулхидсаар улстөрч
Ангилал : Онигоо | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (485) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Сэтгэлийн уяа

2008-03-27 09:51


..Хайр  хичнээн чимээгүйхэн  оршдогийг, сэтгэл хэрхэн хуурамч  байдгийг, итгэл хэрхэн  замхардгийг, амьдрал хэрхэн сарнидгийг ......
Ангилал : Уран зохиол, Яруу найраг | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (650) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Ц.Хулан : Аавдаа

2008-03-18 07:35


 
        Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
        Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
        Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
        Санаагаар даанч болохгүй юм ааваа.

        Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
        Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
        Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
        Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.

Ангилал : Уран зохиол, Яруу найраг | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (491) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Зун дагуулсан хайр

2008-03-13 06:13


Сэрчигнэх навчинд гуниг үлдээсэн сэрүүхэн өдөр
Сэтгэлд минь чи даараад шургачихсан хайр юм уу
Өнчин саранд гуниг аялуулаад намар буцахад
Өвлөөс айгаад өвөрт минь орчихсон хайр юм уу
Ангилал : Уран зохиол, Яруу найраг | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (448) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Хүн амьдралынхаа турш 9-10 метр үс тайруулдаг гэж шинжлэх ухааны тооцоо гарсан байна.

2008-03-13 04:25

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид25 тн хүнсний бүтээгдэхүүн, 37000 литр шингэн хэрэглэдэг бол эрэгтэй хүн 22 тн хүнсний бүтээгдэхүүн,33000 литр шингэн хэрэглэдэг байна. Энэ нь эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийг бодвол арай өндөр байдагтай холбоотой аж.

Тэгвэл хүний хэлний урт 9 см, жин нь 50гр байдаг гэнэ. Хэл нь 17 багц булчинтай тул гайхалтай уян хатан байж чаддаг байна

Ангилал : Сонирхууштай | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (277) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ээждээ

2008-03-08 04:11


 

Нулимсаа хүртэл нууж явдаг  ээжийнхээ
Нуурын ус шиг  тунгалаг хайрыг нь дээдэлж явнаа охин нь
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганцхан бурхан ээжийгээ хайрлаж явнаа охин нь


Ангилал : Миний бодролууд | Нийтэлсэн : Анхаа | Уншсан (457) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 >